Мост Мони үйлчилгээ хувь хүний санхүүгийн нууцлал, гүйлгээний аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажилладаг.
НЭВТРЭХ НЭР
www.mostmoney.mn сайт болон Андройд, IPhone меню рүү нэвтрэхэд ашиглана. Та Most Money үйлчилгээний хэрэглэгчээр анх бүртгүүлэхдээ нэвтрэх нэрээ сонгоно.
    
ПИН КОД
Андройд, IPhone меню рүү нэвтрэх болон вэбээр гүйлгээ хийхэд ПИН кодыг ашиглана. Анх хэрэглэгчээр бүртгүүлэхэд системээс ПИН код үүсгэж өгөх ба меню рүү нэвтэрсний дараа ПИН кодоо солих шаардалагатай.
Анхаар!
ПИН-кодоо бусдад задруулсан тохиолдолд түүнийг ашиглаад Таны дансанд гар утаснаас хэн нэгэн хандах боломжтой тул Та ПИН-кодоо бусдад алдахаас сэргийлээрэй!
НУУЦ ҮГ
Most Money үйлчилгээний вэб рүү нэвтрэхэд үсэг, тоо холилдсон 6-16 тэмдэгтийн урттай нууц үгийг ашигладаг. Таныг анх бүртгүүлэхэд системээс шинээр нууц үг үүсгэж өгөх ба үүнийг солих шаардалагатай. Нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй!
ТАН КОД
АТМ-ээс мөнгө авах, дэлгүүрээс худалдаа хийх, банкны салбар дээр бэлэн мөнгөний гүйлгээ хийхэд ТАН-кодыг ашиглана. ТАН-код нь зөвхөн нэг удаа ашиглах зориулалттай бөгөөд хүлээн авснаас хойш 5 минутын хугацаанд хүчинтэй.