Мост Мони үйлчилгээ хувь хүний санхүүгийн нууцлал, гүйлгээний аюулгүй найдвартай ажиллагааг бүрэн хангаж ажилладаг.
НЭВТРЭХ НЭР
www.mostmoney.mn сайт болон Андройд, IPhone меню рүү нэвтрэхэд ашиглана. Та Most Money үйлчилгээний хэрэглэгчээр анх бүртгүүлэхдээ нэвтрэх нэрээ сонгоно.
    
ПИН КОД
Андройд, IPhone меню рүү нэвтрэх болон вэбээр гүйлгээ хийхэд ПИН кодыг ашиглана. Анх хэрэглэгчээр бүртгүүлэхэд системээс ПИН код үүсгэж өгөх ба меню рүү нэвтэрсний дараа ПИН кодоо солих шаардалагатай.
Анхаар!
ПИН-кодоо бусдад задруулсан тохиолдолд түүнийг ашиглаад Таны дансанд гар утаснаас хэн нэгэн хандах боломжтой тул Та ПИН-кодоо бусдад алдахаас сэргийлээрэй!
НУУЦ ҮГ
Most Money үйлчилгээний вэб рүү нэвтрэхэд үсэг, тоо холилдсон 6-16 тэмдэгтийн урттай нууц үгийг ашигладаг. Таныг анх бүртгүүлэхэд системээс шинээр нууц үг үүсгэж өгөх ба үүнийг солих шаардалагатай. Нууц үгээ бусдад алдахаас сэргийлээрэй!
ТАН КОД
АТМ-ээс мөнгө авах, дэлгүүрээс худалдаа хийх, банкны салбар дээр бэлэн мөнгөний гүйлгээ хийх гэх мэт нэг удаагийн гүйлгээнд ТАН-кодыг ашиглана. ТАН-код нь зөвхөн нэг удаа ашиглах зориулалттай бөгөөд хүлээн авснаас хойш 5 минутын хугацаанд хүчинтэй.
Тогтмол хандах төхөөрөмж
Хэрэглэгч таны санхүүгийн аюулгүй байдлыг хангаж байгаа нэг томоохон хүчин зүйл нь таны бүртгэлээр өмнө нь огт хандаж байгаагүй гар утас буюу төхөөрөмжөөс хандвал таныг мөн эсэхийг лавлах лавлагаа нэмэгдсэн байгаа.
 
Та өмнө нь ашиглаж байгаагүй гар утас буюу төхөөрөмжөөс хандаж байгаа бол танд анхааруулхаас гадна нэг удаагийн ТАН кодыг гар утсанд тань илгээдэг. Хэрэв та өөрөө яг мөн бол ТАН кодыг оруулаад үйлчилгээг үргэлжлүүлэн ашиглах боломжтой. Мөн та тухайн хандаж байгаа утсаа цаашид байнга ашиглах бол “Тогтмол ашиглах төхөөрөмж” сонголтыг идэвхжүүлэх хэрэгтэй. Хэрэв та өөрөө хандаагүй байтал танд ТАН кодны мессеж ирсэн бол нэн даруй ПИН кодоо өөрчлөх ёстойг анхаарна уу.