Танилцуулга
  • МostМoney бол мобайл хэтэвч. Ард талд нь Монгол Улсын үндэсний хэмжээний цахим төлбөр тооцооны дэд бүтцийн түвшинд төлөвлөж тооцоолсон нийтийн хэрэглээний суурь сүлжээ ажиллаж байгаа юм.
  • Бүх банкуудыг холбох зориулалтын нээлттэй интерфэйстэй бөгөөд Монгол Банкны клирингийн сүлжээг ашигласан банк хоорондын тооцооны нэвт онлайн шийдэлтэй.
  • Түүнчлэн ББСБ, Хадгаламж Зээлийн Хоршоод болон орчин үед олноороо төрөн гарч буй санхүү-төлбөр тооцооны завсрын үйлчилгээ үзүүлэгч “финтек” компаниуд энэхүү дэд бүтцэд залгагдан ажиллах боломжтой.
 
     
 
 
 
ҮНЭ ТАРИФ
 
 
 Most Money хэтэвчийн үйлчилгээТокен олгох үйлчилгээ
Элсэлтийн хураамж
150 сая ₮
Том
90 сая ₮
Жижиг
100 сая ₮
Том
60 сая ₮
Жижиг
Сарын үйлчилгээний хураамж
2.5 сая ₮
Том
1.7 сая ₮
Жижиг
25%
Эрт элсэлтийн хөнгөлөлт
1.7 сая ₮
Том
1 сая ₮
Жижиг
25%
Эрт элсэлтийн хөнгөлөлт
Гүйлгээний хураамж
50 ₮
Гүйлгээ тутамд
50 ₮
Гүйлгээ тутамд

Жич:
  • Гар утсаар банкны ПОС дээр төлбөр хийх зориулалтын “Токен олгох үйлчилгээ”-г дангаар нь авах боломжтой
  • Банк нь өөрийн харилцагчдад ногдуулах элсэлт, хугацаа сунгалт, гүйлгээний хураамж ба шимтгэлийг өөрөө мэдэж тогтооно.
 
 
 
 
ПРОГРАМ ХАНГАМЖ
  • Банкны дансны суурь бүртгэлийн систем ба МОСТ-ын програм хангамж хоорондын интерфэйс холболтын төсөл хэрэгжүүлэх шаардлагатай. Хэрэв дансны суурь бүртгэлийн систем нь ГрэйпСити компанийн ГрэйпБанк, NES бол интерфэйс холболт нь бэлэн.
  • TSP үйлчилгээнд нэгдэхийн тулд банкны картын систем дээр нэмэлт тохиргоо ба нэмэлт Bin-Range шаардагдана.
 
 
 
 
PosPay танилцуулга
  • TSPнь гар утас ашиглан мерчэнт дээрх банкны картын төлбөрийн ПОС дээр худалдан авалтын төлбөр хийх зориулалтын шинэ үйлчилгээ юм. ПОС нь NFC уншигчтай, EMV стандартын шаардлага хангасан байх шаардлагатай.
  • Картын систем дээр TSPүйлчилгээнд зориулсан тусгай тохиргоо ба нэмэлт Bin-Range шаардлагатай.
  • Most Money үйлчилгээний гишүүн банкны хувьд түүний харилцагч нар TSPүйлчилгээг шууд ашиглах боломжтой.
  • Most Money үйлчилгээний гишүүн биш банкны хувьд Most Money үйлчилгээнд элсэх, эсвэл МОСТ-той TSPүйлчилгээг дангаар нь ашиглаж, ингэснээр банкны смарт-банк ашиглан ПОС дээр төлбөр хийх боломжтой болно.
 
 
 
 
Mapi-POS, mPOS-ийн танилцуулга
                   
  • Mapi-POS, mPOS төлбөрийн ПОС ашиглахын тулд банкны зүгээс мерчэнт дээр ямарваа нэгэн тоног төхөөрөмж байрлуулах шаардлагагүй, зөвхөн МОСТ ба мерчэнттэй гурвалсан гэрээ байгуулна.
  • Mapi-POS, mPOS дээр банкны харилцагч худалдан авалтын төлбөр хийхийн тулд гар утас ашиглана.
  • Мерчэнт талдаа Mapi-POS ашиглахын тулд кассын машинд залгасан QR/Bar кодны сканнер, эсвэл камер, эсвэл NFC-ридер ашиглана, mPOS-ын тохиолдолд гар утсыг ПОС-ын зориулалтаар ашиглана.
 
     
 
 
 
ЭЛСЭХ ЗААВАР
Most Money үйлчилгээнд элсэх (PosPay үйлчилгээ багтана)
1. Most Money үйлчилгээний гэрээ байгуулна
2. МОСТ ба Банк хоорондын сүлжээний холболт
3. Програм хангамжийн холболт

PosPay үйлчилгээнд элсэх (PosPay үйлчилгээ дангаараа)
1. PosPay үйлчилгээний гэрээ байгуулна
2. МОСТ ба Банк хоорондын сүлжээний холболт
3. Програм хангамжийн холболт
4. Банкны интернэт/смарт системд embedded суулгаж болно

Гэрээний загвар Үнэ тариф
Сүлжээний холболтын заавар
Холболтын протокол API

Хэрэглэгчийн заавар
Гэрээний загвар Үнэ тариф
Сүлжээний холболтын заавар
Холболтын протокол API
Embedded-холболтын заавар
 
 
 
 
chat