Мерчэнт-байгууллага Most Money үйлчилгээнд элсэхийн тулд заавал банк болон МОСТ ПСП компани дээр очих шаардлагагүй, интернэтээр өөрөө өөрийгөө бүртгүүлэн элсэх боломжтой. Үүний тулд интернэтээр www.merchant.mn сайтаар хандаж бүртгүүлээд, төлбөрийн ПОС-ын програмыг сонгож (MAPI-POS ба mPOS) татан авч суулгаад, элсэлт дуусна. Ийнхүү элссэнээр мерчэнтийн дэлгүүрүүд дээр Most Money үйлчилгээний хэрэглэгч нар гар утсаа ашиглан худалдан авалтынхаа төлбөрийг хийх бололцоотой болно.
MAPI-POS
- Мерчэнтийн кассын машины зориулалтын компьютер дотор энэхүү ПОС-ыг суулгаж ашиглана.
- Кассын компьютер нь 2D ангиллын QR/Bar кодын сканнер, камер, NFC-ридер эдгээрийн аль нэг төхөөрөмжөөр тоноглогдсон байх шаардлагатай. Аль ч төхөөрөмж нь байхгүй тохиолдолд Most Money үйлчилгээний хэрэглэгч гар утасны дугаар ба ТАН-кодоо ашиглан худалдан авалтынхаа төлбөр хийх бас бололцоотой.
- MAPI-POS ба кассын машины програмыг хооронд нь холбох боломжтой бөгөөд ингэснээр нэг дэлгэцээр борлуулалт болон төлбөрөө бүртгэх давуу талтай.
mPOS
- Явуулын худалдагч, мөн ШТС, зоогийн газрын зөөгч зэрэг худалдааны ажилтнууд төлбөрийн ПОС-ын зориулалтаар гар утас ашиглах тохиолдолд mPOS-ийг ашиглана.
- Мөн таксины жолооч, жижиг мухлаг, лангуу эрхлэгч нар гар утсандаа mPOS суулгаад бэлэн бус төлбөр хүлээн авах боломжтой.
- Гар утас нь интернэтэд гарцтай байх ёстой.
ОНЛАЙН МЕРЧЭНТ
Интернэтээр бараа, үйлчилгээгээ худалдаалдаг мерчэнт Most Money үйлчилгээнд элсэж, ME POS ашиглаж болно. ME POS дээр худалдан авагч гар утас (зөвхөн Most Money хэрэглэгч), эсвэл банкны картаа (аль ч банкны карт эзэмшигч) ашиглан төлбөр хийнэ.
МЕРЧЭНТИЙН ОРЛОГЫН ГҮЙЛГЭЭS
- Мерчэнтийн банкны дансанд хийх худалдан авалтын орлогын гүйлгээг гэрээнд хэрхэн тусгаснаас хамааруулан “гүйлгээ бүрээр шууд”, эсвэл “бөөн дүнгээр өдрийн эцэст” гүйцэтгэнэ.
- Мерчэнтийн банк нь орлогын гүйлгээнээс дүнгийнх нь 1%-тай тэнцэх хэмжээний шимтгэл суутган авна.
ЭЛСЭХ ЗААВАР
еКоммерц мерчэнтээр элсэх
1. Мерчэнтийн гэрээ байгуулна Гэрээний загвар
2. еКоммерц сайт ба ПОС-ын холболт Холболтын протокол API

mPOS мерчэнтээр элсэх mostmoney.mn/merchant/self-enrollment
1. mPOS гэрээтэй танилцаж, виртуал-гэрээ байгуулах
2. mPOS програмыг гар утсандаа татаж суулгах
3. mPOS ашиглан худалдан авалтын төлбөр хүлээн авах

Mapi-POS мерчэнтээр элсэх mostmoney.mn/merchant/self-enrollment
1. Mapi-POS гэрээтэй танилцаж, виртуал-гэрээ байгуулах
2. Mapi-POS програмын компьютертаа татаж суулгах
3. Mapi-POS ашиглан худалдан авалтын төлбөр хүлээн авах